Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Бурхан багшийн их дүйчин өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад зална

Бурхан багшийн их дүйчин өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад зална. Энэ тухай Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал хийлээ.

Бурхан багшийн их дүйчин өдөр, аргын тооллын 2022 оны 6 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр болно. Эл өдрийг тохиолдуулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад залах хүсэлтийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Хамба номун хан, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч, гавж Д.Чойжамц БНЭУ-ын Засгийн газарт тавьжээ. Энэхүү хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Нарендра Модигоос нааштай хүлээн авч шийдвэрлэсэн нь Бурханы шашны хувьд түүхэн үйл явдал болж байгааг Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц онцлов.

Тэрбээр, “Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Энэтхэг улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг залж ирж байна. Бурхан багшийн чандар энэ сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд заларна. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм” гэв.

Мөн тэрбээр, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ахиж өөр улс оронд залахгүй гэдгийг БНЭУ-ын Засгийн газраас мэдэгдсэн. Иймд манай улс хамгийн сүүлд залж буй орон болж байна. Энэхүү үйл явдал нь Монгол, Энэтхэг улсын найрамдалт харилцаа өндөр хөгжсөний баталгаа болж байгааг тодотгосон юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...