Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа

Тэд гурав дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм.
Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан Аялал жуулчлалын салбарт хийгдэж байгаа болон цаашид хийх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар тодорхой мэдээллүүдийг танилцуулсан. Үргэлжлүүлэн салбарын төлөөллүүд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар товч мэдээллийг хүргэлээ.
Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ бодлого, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтаар жил гаруйн хугацаанд зогсонги байдалд байгаа аялал жуулчлалын салбараа төр хувийн хэвшлүүд хамтын хүчээр сэргээх, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой саналуудыг оруулж, цаашдын төлөвлөгөөний ерөнхий зураглалыг гаргав.
Уулзалтын үеэр хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын сайдад хүний нөөц, ажлын байрыг хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, газар, үл хөдлөх хөрөнгийн татваруудыг чөлөөлөх, зээлийн уян хатан нөхцлийг бий болгох гэх мэт тодорхой саналуудыг хүргүүлсэн бөгөөд тухайн саналуудыг бүрэн дэмжинэ гэдгээ БОАЖ-ын сайд Н.Уртнасан илэрхийлсэн юм.
Хэдийгээр салбарын нөхцөл байдал хүнд байгаа боловч хувийн хэвшлүүдээ сонсож, шийдвэрлэх чиглэлд тодорхой ажлуудыг эхлүүлж байгаад талархаж байгаагаа салбарын төлөөллүүд онцлоод өнөөдрийн уулзалтын үр дүнг бодит ажил болгоход төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...