Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОЙН АНГИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОЙН АНГИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
“E-FOREST ПЛАТФОРМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ-
✅Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэх, амжилттай хэрэгжүүлэх нэг гол тулгуур байгууллага нь орон нутаг дахь сум дундын болон сумын ойн анги юм.
✅Улсын хэмжээнд одоогийн байдлаар сумын болон сум дундын 43 ойн анги ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, зүй зохистой ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Хамгийн сүүлд 10-аад хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол суманд сум дундын ойн ангийг шинээр байгууллаа.
✅Тэгвэл өнөөдөр (2022.04.05) ойн ангиудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж шийдлийн талаар хэлэлцэхээр “Е-Форест платформ” сэдэвт уулзалтыг ойн ангиудын төлөөлөл, зохион байгууллаа.
✅“Е-FOREST платформ” нь Ой судалгаа хөгжлийн төвөөс олгодог эрхийн бичгүүдийн олголт, бүртгэлээс эхлээд бэлтгэсэн мод, модон материал эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх үе шатыг хамарсан бүртгэл, тэмдэглэл, хяналт хийх боломжийг бий болгох юм.
✅Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны холбогдох газрын дарга нар, сумын болон сум дундын 43 ойн ангийн удирдлага, Ойн судалгаа хөгжлийн төвийн эрдэмтэн, судлаачид зэрэг шат шатны байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ;
✅“Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Ойн агентлаг байгуулагдах асуудал дагаад шийдэгдэх юм. Өнөөдөр ойн салбарт шийдлээ хүлээж байгаа олон асуудал байна. Ойн цэвэрлэгээ хийх нэрээр дураараа мод огтолдог, байгаль хамгаалагчдыг хөөж, туудаг асуудлыг 17 аймгаар явахад салбарынхан удаа дараа хөндөж байлаа. Ийм хэвээрээ яваад байж болохгүй цаг иржээ.
✅Менежментийн хувьд шийдэх ёстой олон асуудал тулгамдаад байна. Та бүхэн энэ тулгамдсан асуудлаар ямар бодолтой байгаагаа бас хэлээрэй гэж хүсэж байна. Цаашдаа яаж явах ёстойгоо зөв гаргаад авъя. Мөн бид өөрсдийн хийж байгаа ажлыг олон нийтэд сайн таниулж чаддаггүй ч зүйл бий. Гал түймрээс сэргийлэх ойн зурвас гаргах асуудлыг гэхэд иргэд мэдээлэл багатайгаас болоод ойг сүйтгэж байна, мод тайрч байна гэдэг өнцгөөр хардах явдал байдаг” гэдгийг тодотгож байв.
✅Мөн ойн ангиудын хариуцан хамгаалах талбай их, боловсон хүчний нөөц дутмаг, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй байгаа нь ойн ангиудыг чадавхжуулах шаардлага байгааг дурдаж байлаа.
✅Үүний дараа Ойн ангиудын төлөөллөөс гарсан санал хүсэлтийг тоймловол;
1. Цалин хангамжийн асуудлаас шалтгаалан ойн инженер, техникчид ажлаасаа их гарах болсныг анхааралдаа авах,
2. Ойн инженер бэлдэж байгаа дөрвөн их сургуульд энэ чиглэлийн элсэлтийг сайжруулж, залгамж халааг бэлтгэх,
3. Ойн ангийн ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах,
4. Техник, тоног төхөөрөмжийн хувьд дэмжлэг үзүүлэх талаар саналаа хэлэв.
✅Эдгээр саналтай холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “
“Төсөв мөнгө, техник хэрэгсэлтэй холбоотой асуудлаар ойн ангиуд үндэсний хөтөлбөрийг ашиглах хэрэгтэй. ТЭЗҮ-ээ гаргаад бидэнд аваад ир. Ямар санхүүжилт, ямар техник хэчнээн ширхэг хэрэгтэй вэ, юу хиймээр байна гэдэг тодорхой материалаа өгвөл бид төсөл хөтөлбөрүүдтэй холбоод өгье. Бид томоохон гурав, дөрвөн төслийг гадны орнууд руу авч явахаар төлөвлөж байна. Ингэх юм бол багадаа 20, 30 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт шийдүүлж чадна гэж төсөөлж байгаа. Үүнийгээ аймгуудаар явж хийсэн уулзалт дээрээ ч бүх газар эхнээсээ зарлаж байсан.
✅Гэвч одоогоор аймгийн ойн ангиудаас ганц ч ТЭЗҮ, материал ирээгүй байна. Менежментээ сайжруулж, дотооддоо илүү орлоготой болж, санхүүгийн асуудалдаа нэмэр болдог эдийн засгийн үр өгөөжтэй хэлбэр рүү шилжих хэрэгтэй. Ингэхгүйгээр өнгөрсөн 30 жил байсан хүндрэл ирэх 30 жил хэвээрээ л байх болно. Бидний зөв гарц бол менежментийн тогтолцоо руу шилжих. Нэн яаралтай эдийн засгийн тооцооллуудаа аваад ир. Удахгүй гадаад айлчлалууд эхлэх гэж байна” гэж байлаа.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...