Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТ ДАХЬ ТӨВ АЗИ, МОНГОЛТОЙ ХАРИЛЦАХ БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТ ДАХЬ ТӨВ АЗИ, МОНГОЛТОЙ ХАРИЛЦАХ БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
“Ногоон эдийн засгийн хөгжлийг сайжруулахын тулд Европын Холбоо Монгол Улстай хамтран ажиллана”
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нарын албаны төлөөлөл өнөөдөр (2022.02.22) Европын холбооны парламент дахь Ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөлтэй уулзлаа.
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед баримтлах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг улбар шараас шар түвшинд бууруулан хилээ нээх шийдвэр гаргаснаас хойш ирж буй анхны зочид нь Европын холбооны Парламентын бүлгийн төлөөлөгчид та бүхэн болж байна” хэмээн онцоллоо.
✅Талууд байгаль орчин, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил сэдвийн хүрээнд харилцан санал солилцож, хамтран ажиллах чиглэлд санал нэгдэв.
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2027 он хүртэлх Европын холбооны хамтын ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тэргүүлэх чиглэлээр авч үзсэнд туйлын таатай байгаагаа хэлсэн юм. Улмаар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-ны зүгээс Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газартай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.
✅Европын холбооны парламентын төлөөлөгчид уулзалтын үеэр Монгол Улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт болон бусад байгаль орчны тулгамдсан асуудлуудад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар дурдаад “Ногоон шилжилт” хөтөлбөртэй уялдуулан хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр, техникийн шийдлийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
✅Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөрс хамгаалах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, чиглэлийг сонирхон асууж, энэ чиглэлд хамтран ажиллах боломж бий гэсэн юм. Үүний дараа талуудын уулзалт аялал жуулчлалын сэдвээр үргэлжлэв.
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Цар тахлын үед дэлхий олон улсад аялал жуулчлалын салбар, түүнийг дагасан бүхий л үйлдвэр, үйлчилгээ, эдийн засгийн орчин хумигдсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалыг нэрлээд буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, аялал жуулчлалын хилээ олон улсад нээсэн. Энэ мэтээр аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэн эрчимжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
✅Мөн энэ хүрээнд бусад чиг үүргийн яамдууд болон мэргэжлийн зөвлөлтэй хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг зохион байгуулсан тухайг дурдаад, Монгол Улсын Засгийн газраас энэ онд нэг сая жуулчин авах томоохон зорилт дэвшүүлээд байгааг хэлэв.
✅Үүнээс гадна “Монгол Улс иргэний агаарын тээврийг либералчлах, өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашлаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” гэлээ.
✅Уулзалтын төгсгөлд, Европын парламент дахь Төв ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөл хэлсэн үгэндээ байгаль орчин, аялал жуулчлалыг хамтатган хамгаалж, хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг онцлоод, цар тахалтай зэрэгцэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар Европын холбоо онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов. Энэ хүрээнд богино хугацаанд аялах сонирхолтой дэлхийн жуулчдын визний шат дамжлагыг шийдэх чиглэлд анхаарч байгаагаа сонирхуулсан юм.
May be an image of 7 people, people sitting, people standing and indoor
May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...