Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БОАЖЯ-ны САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ: Ойн судалгаа, хөгжлийн төвийн удирдлага, албан хаагчдын төлөөлөлтэй биечлэн уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болгов

Ойн судалгаа, хөгжлийн төвийн удирдлага, албан хаагчдын төлөөлөлтэй биечлэн уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болгов.
Ойн судалгаа, хөгжлийн төв нь өнөөдрийн байдлаар 12 үндсэн, 14 гэрээт ажилтантай. Сүүлийн хоёр сар цалингүй ажиллаж байна гээд бүтэц, орон тоо өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа нь үйл ажиллагаагаа цаг хугацаандаа төлөвлөж явуулахаас эхлээд хүндрэл тулгарч байгааг хэлэв.
Ойн салбарт тасралтгүй 5-аас дээш жил гэрээтээр ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнээ үндсэн ажилтнаар авч ажиллуулах, нийт ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал орхигдож байгааг тус төвийнхөн хэллээ. Тиймээс цаашид “Ойн агентлаг” байгуулах асуудлыг яаравчилж одоо ажиллаж байгаа бүх албан хаагчдыг үлдээн ажиллуулахыг үүрэг болголоо.
Монгол орны ойн санг хортон шавьж, бусад хүчин зүйлээс хамгаалах ажлаа төлөвлөн эрчимжүүлэхгүй бол цаг хугацааны хувьд оройтож байгааг сануулаад, Ойн судалгаа, хөгжлийн төвийг анхааралдаа авч ажиллахыг хүслээ.
Мөн тус газрын харьяа Модлог ургамлын цэцэрлэгийн газар маргаантай хэвээр өнөөдрийг хүрч, мод, ургамлын төрөл зүйлийг авч үлдэх асуудал орхигдож байгаа тухай ярив. Тиймээс эрсдэлд ороод буй 1,1 тэрбум модыг хортон шавьжаас хамгаалах ажлыг зохион байгуулах төсөв, төслийг боловсруулж ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...