Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БНСУ-ЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА, АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

БНСУ-ЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА, АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
✅Бүгд Найрамдах Солонгос Улсын Тусгай хамгаалалттай газруудын удирдах газрын дарга, хатагтай Son Young-Lim, тус байгууллагын удирдлагууд, Сеораксаны байгалийн цогцолборт газрын дарга зэрэг албаны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүлээн авч уулзлаа.
✅Талууд Хан Хэнтийн дархан цаазат газар, Сеораксаны байгалийн цогцолборт газрын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж Зүүн бүсэд байгаль орчны хамтарсан судалгааны төв байгуулах, уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх, хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын харилцааг өргөжүүлж харилцаат хамгаалалттай газруудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн тохиров.
✅Монгол улс, БНСУ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа 2014 онд Хан Хэнтийн ДЦГ, БНСУ-ын Сеораксаны байгалийн цогцолборт газрууд эгч дүү паркын харилцаа тогтоож гэрээ байгуулснаар эхэлсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
📌Тусгай хамгаалалттай газруудын харилцан туршлага судлах сургалт жил бүр зохион байгуулагдаж, давхардсан тоогоор хоёр талын 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамрагдаад байна. Үүнд манай улсын 10 улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид багтсан.
📌Сеораксаны байгалийн цогцолборт газрын мэдээллийн төвд Хан Хэнтийн УТХГ-ын, Хэнтий аймгийн Батширээт сумын МССТ-д БНСУ-ын Сеораксаны мэдээллийн буланг нээн ажиллуулсан.
📌Ойн болон ургамлын бүрхэвчийн судалгааг Хан Хэнтийн дархан цаазат газарт зохион байгуулсан.
📌2018 онд Үндэсний Бахархалт Бурхан Халдун уул ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн Цагаан арал хэмээх газарт босгосон 4,0 м өндөр 1,6м өргөнтэй Чингис хааны алтан гэрэгэ дүрстэй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд байгаа юм.
✅Сеораксаны байгалийн цогцолборт газрын хувьд 1965 онд байгуулагдаж, 1982 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газраар бүртгэгдсэн БНСУ-ын томоохон парк юм.
Уулзалтад Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар оролцов.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...