Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

“Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын  2021 оны гуравдугаар сарын 11-ний А/95 тоот “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна.

Төлөвлөгөөний дагуу 2021 оны  гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.

Үүнд:

      -Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/

      -Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

      -Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх

      -Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх

     -Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах

     -Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

  -Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх

  -Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг, чиглэл өгч ажиллаж эхэллээ.

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...