Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

ЭМДҮЗ-ийн 2021 онд шинээр баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03-р тогтоолыг хөрсөн дээр нь хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хүргэн ажиллахад Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг.
Тиймээс ЭМДЕГ-аас гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, цогц мэдлэг олгох, тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх нэгдсэн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох зэрэг олон сэдвийн хүрээнд ЭМД-ын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт ажлын цагаар холбогдон мэдээлэл аваарай.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...