Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ЭРХЭМБАЯРЫН БАТТУЛГЫГ ТОМИЛЛОО

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ЭРХЭМБАЯРЫН БАТТУЛГЫГ ТОМИЛЛОО

Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн.

1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн. 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.

2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...