Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН САЛБАРЫН ШИЛДГҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр”–ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг

Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”-гоор шагнагдсаныг Нямжавын Уртнасан сайд гардуулж баяр хүргэлээ. Мөн энэ үеэр салбарынхаа олон жил ажилласан ахмад настан А.Сайнбаяр, Н.Энхтайван нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Байгаль орчны салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй манлайлж ажилласан албан хаагчид болон ахмадууддаа баяр хүргэж, Төрийн дээд шагнал гардуулж байгаадаа таатай байна хэмээгээд “Энэ салбартаа чин сэтгэлээ зориулан 30 гаруй жил, амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж байгаагаа” онцолсон юм. Ингээд Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор шагнагдсан Түмэндэмбэрэлийн Булган  Улсад 37 жил ажилласан ба үүнээс 12 жил Удирдах албан тушаал хашиж, байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар 10 орчим жил ажилласныг онцолсон юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Дамдинбазарын Өнөржаргал нь Усны салбарт тасралтгүй 31 жил ажиллаж, Монгол орны усны нөөцийг тогтоох хайгуул судалгааны ажилд гар бие оролцож усны нөөцийг зүй зохистой ашиглах хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн одонгоор шагнагдсан Аюушийн Сайнбаяр нь Улсад 37 жил тасралтгүй ажилласан үүнээс салбарын яаманд 23 жил мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга, газрын даргын орлогчоор тус тус ажиллаж Байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чин сэтгэлээ зориулсан ажилласныг онцоллоо.

Батгомбын Отгонсүрэн нь Ойн салбарт тасралтгүй 35 жил үр бүтээлтэй ажиллаж байгаагаас сүүлийн 9 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах шинжээчээр ойн модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад сэтгэл, зүтгэл гарган ажилласан. Одоо ойн бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээчээр ажиллаж байгааг онцлоод төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэмдгийг гардууллаа.

Ингээд нийт шагнагдсан шилдгүүддээ, ажлын амжилт, сайн сайхныг хүсээд, үргэлжлүүлэн гавьяаны амралтдаа гарч байгаа шилдэг ажилтан, ахмад настнууддаа  хүндэтгэл үзүүлж байгаагаа онцолсон юм. Ноосгойн Энхтайван нь Ой салбарт 38 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд сүүлийн 8 жил ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Увс, Хэнтий аймгуудад болон тусгай хамгаалалттай газар, ойн модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад үр бүтээлтэй ажилласныг онцлоод бүгдэд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, одоо ажиллаж байгаа нь илүү амжилттай ажиллах, ахмадууд нь үнэтэй зөвлөмж, сургамжаа хайрлан үргэлж холбоотой байхыг хүссэн юм.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.