Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна” гэлээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн.

Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд СӨРӨГ гарсан.

Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна.

Тус аймагийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд СӨРӨГ байна.

Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн.

ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...