Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

А.Амбасэлмаа: БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцноос 6 хүнд халдвар илэрсэн

БГД-ийн 5, 6 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдээс шинжилгээ авч эхэлсэн билээ. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, “БГД-ийн 6 дугаар хорооны 43А байрны нэг орцноос 6 хүнд халдвар илэрсэн. Нэг орцныхон бие биенээсээ халдвар авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харьцсан хүмүүс байгаа. Мөнгөнгүүр, Иргэний нисэх газрын ажилтнуудын хувьд олон хүнтэй харьцаж ажилладаг хүмүүс. Бусад нь “Ачтан” эмнэлгийн хавьтал байсан учир хяналтад орсон. Мөн 43А байрны зэргэлдээ 65 дугаар байрны орцноос 4-5 хүнд халдвар илэрсэн. Түүнчлэн 57 дугаар байр, хажууд нь “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр бий. Тэгэхээр халдвар гарсан газрын хүрээг тогтоож байж голомтыг таслан зогсоох арга хэмжээ авдаг.

Тиймээс тухайн дүүрэгт халдварын голомтыг хязгаарлаж хумихын тулд тандалтын шинжилгээ зохион байгуулж байна” гэсэн юм. 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...