Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Аялал жуулчлалын тухай хууль” тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна

ЯГ ОДОО: “Аялал жуулчлалын тухай хууль” тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна.
✅Хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 58 зочид буудлын бизнес эрхлэгчид танхимаар болон цахимаар идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр саналаа солилцож байна.
✅Оролцогчид аялал жуулчлалын тухай болон бусад хууль тогтоомжид дараах шинэчлэл, өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж байна.
Үүнд:
✅Аялал жуулчлалын сан байгуулах, сангийн эх үүсвэр бүрдүүлэх, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих эрх зүйн орчныг бий болгох
✅Сангийн хөрөнгийг аялал жуулчлалын салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах (мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, зочлох үйлчилгээний салбарын мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах маркетинг хийхэд зарцуулах,
✅Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх;
✅Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд “илүү цаг, долоо хоногийн амралтын өдөр, шөнийн цаг, нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлс” гэсэн хэсэгт аялал жуулчлалын салбарын онцлогт тохируулсан зохицуулалтыг нэмэх боломжийг судлах;
✅Аялал жуулчлалын үйлчилгээ авсан жуулчин, зочдоос тухайн үйлчилгээтэй холбоотой үнэлгээ, санал, гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгах;
✅Зочлох үйлчилгээний салбарт гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх;
✅Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексэд “зочлох үйлчилгээ”-ний салбарын мэргэжлийг нэмэх зэрэг саналууд гарч, хэлэлцүүлэгдлээ.
✅Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч, тайлбарлагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
Хаана: Цаг уур, орчны шинжилгээний газрын 3 давхар, 312 тоот хурлын танхимд
✅Та бүхэн дараагийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Аялал жуулчлалын хөгжлийн төв – 77777001
Монголын Аялал Жуулчлалын Холбоо – 70007820

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...