Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.
✅Хэлэлцүүлэгт жуулчны бааз, амралтын газар, гэр буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчид оролцож аялал жуулчлалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал, тус хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар саналаа толилуулж байна.
✅Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарч буй нийтлэг саналаас дурдвал:
• Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн хугацааг 10-15 жил болж уртасгах;
• Аялал жуулчлал салбарыг дэмжих төрийн бодлого тэр дундаа санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татаас олгох болон хөнгөлөлттэй зээл авах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгах;
• Аялал жуулчлалын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, аялал жуулчлалын баазуудад хяналт тавих эрхийг олгох боломжийг судлах;
• Аялал жуулчлалын бүс нутагт мөрдөгдөх дуу чимээний бохирдол, түүнээс сэргийлэх стандартыг боловсруулж мөрдүүлэх гэх мэт.
✅Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч, тайлбарлагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
Хаана: Цаг уур, орчны шинжилгээний газрын 3 давхар, 312 тоот хурлын танхимд
✅Та бүхэн дараагийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Аялал жуулчлалын хөгжлийн төв – 77777001
Монголын Аялал Жуулчлалын Холбоо – 70007820

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...