Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР ДАРААХ 5 АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР ДАРААХ 5 АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
✅БОАЖЯ-аас өнгөрсөн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж, салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухай хэлэлцэн 5-н асуудлыг гарган хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж ирсэн.
✅Тус 5-н асуудлыг Монгол Улсын Засгийн газар гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн дэмжсэнээр Аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч чадсан юм. Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн 5-н шийдвэрийг хүргэж байна.
1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих болно.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...