Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

“Астразенека”-гийн вакцины 50.400 тунг хүлээн авчээ

Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сард “COVID-19” цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс “Астразенека” вакцины ээлжит 50.400 тунг өчигдөр хүлээн авчээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм.

Вакцин тээвэрлэсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” ОУНБ-д 22.59 цагт газардсан байна.

Түүнчлэн манай улс БНХАУ-ын Синофарм компаниас Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900.000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчрах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын “COVID-19” халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу дархжуулах ажил үргэлжилж байна. Манай улс “Астразенека”, “Синофарм” компанийн “Вероселл”, “Спутник V”, Файзер зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  “Астразенека” вакцины 150 мянган тун

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын “Вероселл” вакцины 300 мянган тун

Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  “Спутник V” вакцины 10 мянган тун

Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,

Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Вероселл” вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.

Эх сурвалж:  Montsame.mn

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.