Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

АРХАНГАЙ АЙМАГ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.

 “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна.
“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр шийдвэрлэн, 2019-2020 онд Гурван тамир ХХК барьж хүлээлгэн өгсөн юм.

Дашрамд дуулгахад:
2016-2018 онд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлж 40-64 насны иргэдийн 83,3 хувийг элэгний С вирусийн шинжилгээнд хамруулж, С вирус илэрсэн 2500 гаруй иргэнд сайн дурын үндсэн дээр  үнэгүй  эмчилгээнд хамруулж байсан.

Сүүлийн таван жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын шалтгаант нас баралтын 50 орчим хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...