Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЦАГ АГААР

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлвөөр,  ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.  Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал,  сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар,  Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар,  Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр  дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс  4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 градус хүйтэрч, ихэнх  нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар,  Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр  өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...