Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Алба хаагчид өрх толгойлсон зургаан хүүхэдтэй эмэгтэйд тусламж үзүүллээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 11,24,25,40,42 дугаар хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын үеэр  42 дугаар хороо 1 дүгээр хэсэг Одонтын 23-154 тоотод оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ.

Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.

 

Мөн тус хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хэлэлцэж цаашид тус өрхийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хандив, тусламжинд хамруулахаар боллоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...