Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Айл өрх, ААН-үүдийн Эрчим хүч, дулаан, хогны төлбөрийг 7 сарын 1 хүртэл хугацаатай чөлөөллөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

– Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.

Үүнд: Монгол улсын 3,3 сая иргэний амьжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг болгож БҮХ СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭЖ төр хариуцах шийдвэр гаргалаа.
ҮҮНД: 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд
Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг
Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг
Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
ААН-ын цахилгааны төлбөр – 0
ААН-ын дулааны төлбөр – 0 төгрөг
ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа.
/Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/

– Айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртлэх хугацаанд төлбөрийг нь тэглэж байна.

Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ гэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...