Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ 30 ОРЧИМ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ 30 ОРЧИМ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд ээлтэй ногоон техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна.
✅Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.
✅Нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнг 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнгээр аж ахуйн нэгж байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник технологи болон орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулдаг. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон технологийн үзэсгэлэнг ойн чиглэлээр зохион байгуулсан бол энэ удаад Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийг олон нийтэд таниулан, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэн ажиллаж байгаа нь бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.
✅Засгийн газрын тогтоолоор Аж ахуйн нэгжийн албан татвараас байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг чөлөөлсөн байдаг. Мөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 14 тоног төхөөрөмжийг чөлөөлжээ.
✅Түүнчлэн Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн 16 аж ахуйн нэгж байгууллагад БОАЖЯ-наас “Ногоон гэрчилгээ” олгосон байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 760 гаруй иргэнд жилийн 9 хувийн хүүтэй 9,6 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон юм.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...